Харилцааны хэв шинжүүд

2011 оны 05-р сарын 19 Нийтэлсэн ixerod

Харилцааны хэв шинж нь тухайн хүний хувийн онцлог, ёсзүйн хэм хэмжээ зэрэг нь олон зүйлээс шалтгаалдаг. Харилцааны хэв шинжийг дотор нь бүтээлч, ажил хэргийн, амин хувийн, нөхөрсөг, захирангуй , идэвхитэй, идэвхигүй гэх зэргээр олон талаас нь авч үзсэн байдаг. Эдгээрийн дотроос нэлээн түгээмэл гурван хэв шинжиин талаар дурьдая.

§ Захиран тушаах. Харилцагчаа шууд захирсан, санаа бодлоо тулгасан, түүнийг шүүмжилж хянасан шинжтэй байдаг. Ийм харилцаа нь санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлэх боломжийг бусдад олгодоггүй.

§ Овжин, аргалсан шинжтэй. Ийм харилцаа нь америкийн сэтгэлзүйч Дейл Карнегийн дэвшүүлэн сэнэл болгож буй харилцааны дүрмүүд юм. Хүнийг магт, чин сэтгэлээсээ магт, хүнийг байнга хүндэл, хэзээ ч бүү шүүмжил гэх мэт. Энэ мэтчилэн овжин харилцаж далд хүсэл зорилгодоо хүрэхийг хүн харилцааны явцад чухалчилдаг.

§ Харилцан ижил тэгш-хүмүүнлэг харилцаа. Харилцагчид ижил тэгш оролцох, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шүүн хэлэлцэх, хүний хувийн өвөрмөц онцлогийг харгалзан үзэх боломжтой. Ярилцлага, харилцан ярианы хэлбэрээр явуулж буй сургалтын шинэлэг хэлбэрүүд харилцааны энэ хэв шинжид тулгуурладаг.

Харилцааны үүргүүд

2011 оны 05-р сарын 19 Нийтэлсэн ixerod

Хүний өөрөө өөрийгөө удирдан жолоодох, өрөөлийг дагуулан чиглүүлэх, хамт олноо зохион байгуулах чадвар нь харилцаатай холбоотой. Харилцаа нь хүний амьдралд олон төрлийн үүрэг гүйцэтгэнэ. Иймээс гол үүргүүдийг дурьдая.

v Нэгтгэн холбох үүрэг. Харилцаа нь хамтын үйл ажиллагааны явцад хүмүүсийг нэгтгэн холбож өгдөг. Харилцаа нь өөрөө хамтын хөдөлмөрийн шаардлагаар үүсдэг.

v Төлөвшүүлэх үүрэг. Харилцаа нь хүнийг төлөвшүүлэх, түүний зан үйлийг хөгжүүлэх нэн чухал зүйл мөн. Ÿлангуяа хүүхэд залуучуудын төлөвшил нь тэдэнтэй харилцаж байгаа хүмүүсийн арга барилаас багагүй шалтгаалдаг.

v Солилцох үүрэг. Төрөл бүрийн мэдээлэл, үйл ажиллагааны арга турүлагаа хүмүүс харилцааны явцад суралцахын зэрэгцээ харилцан бие биенээ үнэлж дүгнэдэг.

v Илэрхийлэх, батлах үүрэг. Харилцаа нь бусадтай холбоо тогтоох, өөрийгөө бусдад ойлгуулах, батлан харуулах боломжийг хүнд олгодог. Иймээс хүнийг хоёр талын идэвхитэй харилцаанд татан оруулж буй аливаа хэлбэр нь өөрийгөө батлан харуулж, нөөц чадвараа хөгжүүлэх боломж олгож байгаа хэлбэр юм.

v Зохицуулах, хадгалах. Хүмүүстэй тогтоосон холбоо хэлхээгээ хадгалах, зохицуулахад харилцаа чухал үүрэгтэй. Харилцааны явцад төрсөн эерэг сэтгэгдэл нь бусадтай тогтоосон холбоо хэлхээгээ бататган гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой байхад таагүй сөрөг сэтгэгдэл нь холбоош таслан саатуулахад үйлчилгээ үзүүлдэг.

v Дотоод хандлагаа тодруулах. ( дотор хүнтэйгээ ярилцах ) Харилцаа нь зөвхөн гадагш чиглэсэн үйл явц биш.

Харилцааны үүргүүдийг ийнхүү ангилж байгаа нь харьцангуй зүйл юм. Өдөр тутмын үйл ажиллагааны явцад эдгээр үүргүүд цогц байдлаар хамтдаа илэрч байдаг. Гэвч тухайн тодорхой нөхцөлд аль нэг нь зонхилж байж болно.

Харилцааны төрөл ангилал

2011 оны 05-р сарын 19 Нийтэлсэн ixerod

Харилцааны төрөл ( үгэн ба үгэн бус харилцаа )

Харилцааг хэрэгслээр нь үгэн ба үгэн бус гэж 2 ангилна. Харилцааны явцад огт дохиж зангахгүй хүн ховор. Үүний нэгэн адилаар нэг ч үг хэлэхгүйгээр цэвэр дохионы хэлээр ярих шаардлага тэр болгон гардаггүй. Үг яриаг дохио зангаа, дуу хоолойны өнгө амилуулан баяжуулж байдаг бол дохио зангааг үг өгүүлбэрээр тодруулан, утга төгөлдөр болгоно гэсэн байна. Харилцааны энэхүү 2 хэрэгсэл нь хоорондоо нягт уялдаатай, харилцан бие биенээ баяжуулж байдаг зүйлүүд юм.

Үгэн харилцаа: Харилцаа үг ярианы тусламжтайгаар явагдана.

Яриаг дотор нь гадаад, дотоод, аман ба бичгийн яриа гэх зэргээр хуваадаг.

Гадаад яриа нь хүмүүсийн хоорондын харилцааны явцад үг яриа, ном бичиг, хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар явагддаг.

Бичгийн яриа. Утга төгөлдөр, нарийн дараалалтай, дүрмийн хувьд маш зөв бичигдсэн байх шаардлагатай. Сэтгэхүйн үйл ихэд шаардсан, илүү дутуу зүйлгүй оновчтой хэллэгээр бичигдсэн байх нь чухал. Зохион бичлэг, эссэ, реферат бичүүлэх зэргээр бичгийн ярианы олон аргуудыг хэрэглэдэг.

Аман яриа. Хүнд сонсогдохоор яригдаж байгаа яриа юм. Яриагаа төлөвлөх, ярих, хянах гэсэн дараалалтай явагдана.

Хандсан яриа нь лекц, илтгэл, реферат болон багшийн яриа зонхилсон уламжлалт сургалтын явцад илэрнэ.

Харилцан яриа. Асуултанд хариу өгөх маягаар явагдах учир урьдчилсан онцгой бэлтгэл шаардлагагүй. Ярианд оролцогч бүх хүмүүс тэгш эрхтэй байдгаараа онцлогтой юм.

Санамсаргүй яриа. Уулга алдах, “Үгүй ер өө?” хэмээн гайхшрах зэрэг нь цочмог яриа буюу санамсаргүй яриа гэж нэрлэдэг. Энэ нь тухайн үед сэтгэл хөдлөх, айх, гайхах, цочирдох зэрэгтэй холбоотой.

Дотоод яриа. Гадагш чиглэгддэггүй, бусдад мэдэгдэггүй, хүний сэтгэн бодох үйлийн гол тулгуурын үүрэг гүйцэтгэх ба маш хураангуй, товч шинжтэй.

Үгэн биш харилцаа: ХХ зууны эхэн 1872 онд Чарльз Дарвин “ Хүн ба адгуусны сэтгэлийн хөдөлгөөний илрэл” хэмээх ном бичсэнээс хойш “бие махбодийн хэлийг” (body language) судлах асуудал эрчимжсэн байна. Харилцааны явцад мэдээллийн 20-40% нь үг яриагаар, үлдсэн 60-80% нь гадаад төрх байдал, дохио зангаагаар дамждаг гэж зарим сэтгэлзүйчид үздэг байна. Энэ нь хүн мэдээлийг 80% орчмыг нүдээрээ авдагтай холбоотой байж болох юм.

Хүмүүс харилцааныхаа явцад нийт мянга гаруй үгэн бус тэмдэг дохиог хэрэглэдэг болохыг тогтоожээ.

Харилцааны үгэн бус хэрэгсэлд дараах зүйлүүд орно:

· Нүүрний хувирал, байдал

· Дуу хоолойн өнгө

· Дохио зангаа

· Биеийн байрлал хөдөлгөөн

Харилцааны эдгээр хэрэгслүүд нь хүний сэтггэл санааны байдал, ямар нэгэн зүйлд хандах хандлагыг илэрхийлж, хүний яриаг амьд, баялаг олон талтай болгож байдаг.

Ш Нүүрний хувирал. Нүүрний байдал, ялангуяа нүд харилцаанд чухал үүрэгтэй. Нүдийг хүний сэтгэлийн толь гэлцдэг. Харилцаж буй нөхцөл байдлаас шалтгаалан хүний нүдний харц янз бүр байж болно. Мөн нүүр улайх, цайх, хөлс гарах, хөмсгөө зангидах зэрэг нь харилцааны явцад олон төрлийн мэдээллийг дохиолон илэрхийлж байдаг.

Ш Дуу хоолойн өнгө. Дуу хоолой олон өнгө аястай байдаг. Өөртөө итгэлтэй үед тод, жигд, тайван өнгөөр, сандарсан айсан үедээ тасалданги сааралтсан хоолойгоор буюу хяхарган огцом өнгөөр ярьдаг.

Ш Дохио зангаа. Гараа өргөн мэдээллийг бататгах, алгаа дэлгэн найрсаг байдлаа илэрхийлэх, ярьж байгаа зүйлээ гараараа дүрслэн илэрхийлэх зэрэг ярианы утга агуулгыг баяжуулан тодруулахаас гадна толгой дохих, сэгсрэх, гараараа зангах зэргээр шууд харилцаж болно.

Ш Биеийн байрлал. Бусадтай харилцахдаа хэт ихэмсэг, хиймэл дүртэй, гараа цээжиндээ зөрүүлэн, толгойгоо гэдийлгэсэн, харилцагчаа дээрээс тольдож байгаа мэт байж болохгүй. Мөн ачаалалдаа бухимдан толгойгоо гудайлгасан, газар ширтсэн, нуруугаа бөгтийлгөсөн байх нь зохимжгүй.

Дохио зангаа гэдэг бол нүдэнд ил тод харагдаж байгаа мэдээлэл учраас харилцаанд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Тухайн харилцагч хүний итгэлтэй итгэлгүй байдал, дургүйцэл ба таашаал, баяр баясгалан жигшил зэвүүцлийн аль альнийг нь үгэн бус харилцаанаас ажиглах таних боломжтой.

Хууль зүйн сэтгэл судлал

2011 оны 05-р сарын 19 Нийтэлсэн ixerod

Аливаа шинжлэх ухаан бүр өөрийн өвөрмөц судлах зүйлээрээ бусад шинжлэх ухаанаас ялгагддаг. Орчин үед сэтгэл судлалын шинжлэх ухааны мэдлэгийг мэдлэгийн бусад салбарт бүтээлчээр хэрэглэх шаардлага улам өсч байна.

Хүмүүсийг удирдах, тэдэнд нөлөөлөх, тэдний хүсэл сонирхол, тэмүүлэл, үйл ажиллагааны зорилго, сэдэлтийг таньж ажиллах шаардлагатай мэргэжлийн (хүнтэй харьцдаг) хөдөлмөр эрхлэгчдэд сэтгэл судлал «ус агаар» шиг нь хэрэгтэй байдаг. Энд хуульчид нэгэн адил түрүүнд хамаарна. Хуульчид мэргэжилдээ тэнцэх эсэх нь олон талаар сэтгэл судлалын мэдлэг чадварыг хэр эзэмшсэн, мэргэжлийн үйл ажиллагааны сэтгэл зүйн бэлтгэл нь ямар хэмжээнд хангагдсан байхаас шууд шалтгаална.

Хууль хэрэглэх, сахиулах, эрх зүйн тодорхой зорилтуудыг үр дүнтэй шийдвэрлэхэд сэтгэл зүйн мэдлэг улам чухал шаардагдаж байна. Хуульчийн үйл ажиллагаа бүхэлдээ хүнийг судлах, үнэлэх, түүнтэй сэтгэл зүйн харьцаа тогтоох, түүнд тодорхой нөлөөлөл үзүүлэх, цаашилбал нөлөөлөх, сургах хүмүүжүүлэхэд чиглэгдэнэ. Сэтгэл зүйн мэдлэг хууль зүйн үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлж, илүү энэрэнгүй, боловсронгуй агуулгатай болгодог. Орчин үед эрчимтэй хөгжиж буй сэтгэл зүйн салбаруудын дотроос хууль зүйн сэтгэл судлал хууль хэрэглэх үйл ажиллагаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна.

Хууль зүйн сэтгэл судлал нь хүн-эрх зүй гэсэн өвөрмөц тогтолцооны зүй тогтлыг судалдаг, хууль хэрэглэх, сахиулах үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэгдсэн практик зөвлөмжийг боловсруулдаг сэтгэл зүй, хууль зүйн шинжлэх ухааны зааг дээр оршдог хавсарга шинжлэх ухаан юм. Хууль зүйн сэтгэл судлалд хууль зүй, сэтгэл судлалын мэдлэгийн нэгдэл нь бие биеэ нөхөн сэлбээд зогсохгүй хууль сахиулах, шүүхийн үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхэд ач холбогдолтой юм.

Хууль зүйн сэтгэл судлал нь хууль сахиулах, хэрэглэх байгууллага, хуульчийн хөдөлмөрийн үйл ажиллагааны сэтгэл зүйн онцлогийг дагнан судалдаг ерөнхий, нийгмийн, сурган хүмүүжүүлэх, хүн эмнэлэг, цэргийн сэтгэл зүйн шинжлэх ухаануудтай шууд ба дам холбоотой хөгжиж ирсэн байна. Ерөнхий сэтгэл судлалын шинжлэх ухаан нь хүний сэтгэцийн үүсэл, хөгжил, илрэлийн зүй тогтлыг судалдаг бол хууль зүйн сэтгэл судлал нь хүний үйл ажиллагааны онцгой салбар болох хууль хэрэглэх, сахиулах үйл ажиллагаанд сэтгэл зүйн мэдлэгийг хэрхэн бүтээлчээр хэрэглэх арга замыг судлах замаар хууль зүйн үйл ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхийг өөрийн зорилгоо болгодог.

Хууль зүйн сэтгэл судлалын судлагдахуун, зорилт

Бие даасан шинжлэх ухаан, мэдлэгийн салбар болох гол шалгуурууд нь тусгайлан шийдвэрлэвэл зохих зорилт, өвөрмөц судлагдахуун, арга зүй, үндсэн ойлголт, тогтолцоо юм. Судлагдахуун нь обьекттойгоо нягт холбоотой, түүнтэй бүх талаар төсөөтэй. Гэвч судлагдахууныг обьектоос ялгах шаардлагатай. Судлагдахуун нь өөртөө судалж буй зүйлийнхээ хамгийн гол шинж чанарыг багтаадаг. Обьект нь хүнээс ангид орших обьектив бодит байдлын хүний үйл ажиллагаанд хамаарах тэр хэсэг юм. Сэтгэл судлалын шинжлэх ухааны обьект бол өндөр зохион байгуулалттай амьд матери болох хүний сэтгэц, түүний илрэх онцлог юм. Харин хууль зүйн сэтгэл судлалын судлагдахууны талаар ОХУ-ын эрдэмтэд хараахан санал нэгдээгүй байгаа бөгөөд олон олон тодорхойлолт гаргажээ. Тухайлбал:

· И.К.Шахирманьян < Мөрдөн байцаагч, шүүгчдийн сэтгэл зүйн шинж чанар, гэмт хэрэг мөрдөх арга, эрүүгийн шүүн таслах ажиллагааны үе шат, түүнчлэн тодорхой хэргийн нөхцөл байдалтай холбоотой мөрдөн байцаах, шүүн таслах үйл ажиллагааны сэтгэл зүйн онцлогууд хууль зүйн сэтгэл судлалын шинжлэх ухааны судлагдахуун болно.>

· А.Р.Ратинов < эрх зүйн хэм хэмжээ үүсэх, өөрчлөгдөх, хэрэглэгдэхтэй холбоотой сэтгэл зүйн үзэгдэл, тогтолцоо, зүй тогтол нь энэ шинжлэх ухааны судлах зүйл>

· А.В.Дулов < Шүүхийн сэтгэл судлал нь шүүх эрх мэдлийн зорилтыг хангах сэтгэл зүйн аргуудыг боловсруулдаг, гэмт хэрэг үйлдэх болон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед илрэн гардаг хүний сэтгэцийн зүй тогтлыг судалдаг сэтгэл зүй, хууль зүйн шинжлэх ухаануудын зааг дээр байдаг биеэ даасан шинжлэх ухаан юм.>

· М.С.Строгович <хууль зүйн шинжлэх ухааныг сэтгэл зүйтэй хутгаж болохгүй гээд хууль зүйн сэтгэл судлалыг биеэ даасан шинжлэх ухаанд тооцдоггүй байна. >

Эх сурвалж: С.Жанцан "Хууль зүйн сэтгэл судлал" 2001 ном

Сэтгэл судлалын эрдэмтэд

2011 оны 05-р сарын 19 Нийтэлсэн ixerod

· Алфред Адлер (1870-1937)

· А.Роберто(1888-1974)

· Эрик Берн (1910-1970)

· Жон Дьюи

· Зигмунд Фрейд (1865-1939)  

· Г.Ховард

· Жорж Герберт

· Мид Жеймс Уиллям (1842-1910)  

· Карл Густав Юнг (1875-1961)

· К.Жулия Л.Жаскин (1901-1981)  

· Р.Д.Лайн(1927-1989)

· Курт Левин(1890-1947)

· Абрахам Маслоу (1908-1970)

· Милграм Стэнли А.Миллер(1923-)  

· Иван Петрович Павлов(1849-1936)

· Эрик Фредрих Перльз(1893-1970)

· Карл Роджерс(1902-1987)

· П.Розенпилс

· Б.Скиннер (1904-1990)  

· Чарльз Тат.

· Стефан Вейденхаун

· Фридрих Вейдман (1895-1981)  

· Макс Вертгеймер (1880-1943)

· Кен Вилбер

Сэтгэл судлалын салбарууд

2011 оны 05-р сарын 19 Нийтэлсэн ixerod


Aнагаахын сэтгэл судлал

Бие хїний сэтгэл судлал

Гэр бїлийн сэтгэл судлал

Сурган хїмїїжїїлэх сэтгэл судлал

Ерєнхий сэтгэл судлал

Дифференциаль сэтгэл судлал

Нас зїйн сэтгэл судлал

Эмгэг сэтгэл судлал

Мэдрэлийн тогтолцооны сэтгэл судлал

Парапсихология

Танин мэдэхїйн сэтгэл судлал

Хараагїй буюу сул хараатай хїмїїсийн сэтгэл судлал

Сонсголгїй хїмїїсийн сэтгэл судлал

Харилцааны сэтгэл судлал

Нийгмийн сэтгэл судлал

Спортын сэтгэл судлал

Амьтдын сэтгэл судал

Урлагийн сэтгэл сулал

Инженерийн сэтгэл судлал

Їйлдвэрлэлийн сэтгэл судлал

Удирдлагын сэтгэл судлал

Тїїхэн сэтгэл судлал

Сэтгэц хэл шинжлэл

Психографология

Сэтгэц засал

Хїїхдийн сэтгэл судлал

Цэргийн сэтгэл судлал

Дайны сэтгэл судлал

Ойлгогдож буй сэтгэл судлал

Хєгжлийн сэтгэл судлал

Сэтгэц оношлогоо

Улс тєрийн сэтгэл судлал

Тестология

Шїїхийн сэтгэл судлал

Хуулийн сэтгэл судлал

Мєрдєн байцаах сэтгэл судлал

Зар сурталчилгааны сэтгэл судлал

Худалдааны сэтгэл судлал

Сансарын сэтгэл судлал

Їндэстний сэтгэл судлал

Эдийн засгийн сэтгэл судлал

Туршилтийн сэтгэл судлал

Шашны сэтгэл судлал

Єнгийн сэтгэл судлал

Хїйсийн сэтгэл судлал

Боловсролын сэтгэл судлал .